АН-ЫН ҮБХ: Намын даргыг сонгох санал хураалт эхэллээ

АН-ЫН ҮБХ: Намын даргыг сонгох санал хураалт эхэллээ

АН-ын ҮБХ-ны хуралдаан өнөөдөр /2023.01.19/ 10.00 цагт Монголын Үндэсний Худалдаа аж, үйлдвэрийн танхимд эхэлсэн. Тус хуралдаанаар намын даргыг сонгох юм. Намын даргад С.Баярцогт, Л.Гантөмөр, З.Нарантуяа, С.Одонтуяа нар нэрээ дэвшүүлж өчигдөр мандатаа авсан. Харин өнөөдөр С.Одонтуяа нэрээ татаж бусад нэр дэвшигчд илтгэл тавьж, асуулт хариултад хариулсан. 

Тэгвэл яг одоо намын даргыг сонгох санал хураалт эхэлсэн байна. 

Үүний дараа АН-ын Их хурал хуралдаж намын даргыг ёсчлон батламжлах юм. Өнөөдөр 474 ҮБХ-ны гишүүн ирэх ёстойгоос 258 гишүүн ирж, 54.4 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. 

 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө