Хотын дарга асан Су.Батболдыг "МБҮ трейд" ХХК-ийн ХБ-ны зээлтэй холбоотойгоор гэрчээр дуудсан ч ирсэнгүй

Хотын дарга асан Су.Батболдыг "МБҮ трейд" ХХК-ийн ХБ-ны зээлтэй холбоотойгоор гэрчээр дуудсан ч ирсэнгүй

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол" дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Сонсголоор "МБҮ трейд" ХХК-ийн зээлийг шинжлэн судаллаа. Тус зээлтэй холбоотойгоор 6 хүнийг гэрчээр дууджээ. Тодруулбал, Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр, Зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр, Төслийн зээлийн санхүүжилтын ахлах мэргэжилтэн н.Тогтохбаяр, "МБҮ трейд" ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Бямбасүрэн, Нийслэлийн Засаг дарга асан Су.Батболд нарыг гэрчээр дуудсан байна. Гэвч тухайн сонсголд Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр, Нийслэлийн Засаг дарга асан Су.Батболд нар ирсэнгүй. 

"МБҮ трейд" ХХК нь Мах нядалгааны үйлдвэр, махны төвлөрсөн зах барихаар Хөгжлийн банкнаас 11.5 тэрбум төгрөгийн зээл авсан ч зээлээ төлөөгүйгээс чанаргүй зээлдэгч ангилалд орсон байна. Өдгөө зээлийн нийт үлдэгдэл нь 18.3 тэрбум төгрөг болоод байгаа аж.  




Өнөөдөр морь өдөр

9 минутын өмнө