ШУУРХАЙ: ҮБХ-ны 152 гишүүний саналаар Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар сонголоо

2023-01-19 17:05

ШУУРХАЙ: ҮБХ-ны 152 гишүүний саналаар Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар сонголоо

АН-ын даргыг сонгох Үндэсний бодлогын хорооны /ҮБХ/-ны хуралдаан өнөөдөр /2023.01.19/ 10.00 цагт Монголын Үндэсний Худалдаа аж, үйлдвэрийн танхимд эхэлсэн. Намын даргад С.Баярцогт, Л.Гантөмөр, З.Нарантуяа нар нэрээ дэвшүүлж өрсөлдлөө. 

Хуралдаанд ҮБХ-ны 357 гишүүн оролцож саналаа өгснөөс нь 152 /51.88 хувь/ гишүүн саналаар Л.Гантөмөрийг АН-ын даргаар сонголоо. Харин С.Баярцогтод 129 /44.3 хувь/ гишүүн санал өгсөн бол З.Нарантуяа 12 /4.9/ хүний дэмжлэг авчээ. Үүний дараа АН-ын Их хурал хуралдаж намын даргыг ёсчлон батламжлах юм. 

2023-01-19 11:48

ШУУД: АН-ын даргыг сонгох ҮБХ-ны хурал болж байна

Энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр /2023.01.13/ АН-ын Үндэсний бодлогын хороо, Ардчилсан Үндсэн хууль баталсны 31 жилийн ойн өдөр болсон. Энэ үеэр намын даргад нэр дэвшигчдийн журам баталж, их хурлаа зарласан юм. Хурлын шийдвэрээр өчигдөр /2023.01.18/ Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа явуулж, Ардчилсан намын даргад нэр дэвшиж буй С.Одонтуяа, З.Нарантуяа, Л.Гантөмөр, С.Баярцогт нар үнэмлэхээ гардан аваад буй. 

Тэгвэл өнөөдөр /2023.01.19/ Ардчилсан намын даргыг сонгох асуудлаар АН-ын ҮБХ ээлжит бусаар хуралдаж байна. Хуралд 21 аймаг 300 гаруй сумаас АН-ын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байна. 

Хуралдаанаар дөрвөн нэр дэвшигчээс АН-ын даргыг сонгож, тус намын их хурал хуралдаж, АН-ын даргаар сонгогдсон хүнийг батлах юм. 

ҮЗЭХ: