Б.Жавхлан: АХБ-ны зээлээр 2500 га малын тэжээл, фермийн усалгаатай бүс барьж, хөдөө ажлын байр бий болгоно /ВИДЕО/

Б.Жавхлан: АХБ-ны зээлээр 2500 га малын тэжээл, фермийн усалгаатай бүс барьж, хөдөө ажлын байр бий болгоно /ВИДЕО/

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Азийн хөгжлийн банкнаас авах зээл, авч хэрэгжүүлэх ажлын талаар гишүүд байр сууриа илэрхийлж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан "Зээлийн хүрээнд мал аж ахуйн чиглэлээр өвчнөөс ангид 12 байгууламж, зургаан аймаг болон зургаан суманд мал эмнэлгийн лаборатори баригдана. Ус хураах, хэмнэх шийдэл бүхий 2500 га малын тэжээл, фермийн усалгаатай бүс баригдана. Мөн ажлын явцад хөдөө аж ахуйн чиглэлээр найман мянган ажлын байр бий болгоно. Мөн энэ зээл өмнө авч байгаагүй буцалтгүй тусламжийг багтаасан. Хөргөлттэй зээл. Энэ төсөл 2032 он хүртэл үргэлжлэн. Зээл батлагдвал энэ оноос буцалтгүй тусламжуудаа авч хэрэгжүүлнэ. Ингээд хэрэгжүүлэх ажлууд амжилттай болж дууссаны дараа буюу 2027, 2028 оноос жинхэнэ зээлээ авч эхэлнэ" гэсэн юм. 

ВИДЕО: 




Өнөөдөр луу өдөр

37 минутын өмнө