“Шанх майнинг”-ийн ХБ-наас авсан зээлийн хөрөнгөөс Шаравдоржийн охин Мандхайн авсан 403 саяын зарцуулалт тодорхойгүй байгаа аж

“Шанх майнинг”-ийн ХБ-наас авсан зээлийн хөрөнгөөс Шаравдоржийн охин Мандхайн авсан 403 саяын зарцуулалт тодорхойгүй байгаа аж

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол"-оор "Шанх майнинг" ХХК-ийн зээлийг шинжлэн судлав.

Тус зээлтэй холбоотойгоор "Шанх майнинг" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Билэгтэйг гэрчээр дуудсан ч тэрбээр гадаад улсад албан томилолттой байгаа гэх шалтгаанаар сонголд ирсэнгүй. Ш.Билэгтэй нь УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдоржийн хүүхэд юм. 

“Шанх майнинг” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдаж байгаа “Тээвэрчдийн хотхон” төслийг барихаар 5.6 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээл авсан байна. Өдгөө 7.7 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа аж. Тус компани нь Хөгжлийн банкнаас авсан зээлийн хөрөнгөө "Гандирс Тревэл" ХХК-ийн зэрэг дансаар авсан бөгөөд тус данснаас Шаравдоржийн Мандхай 200 сая төгрөг бэлнээр, 203.2 сая төгрөгийг дансаар авсан байна. Эл мөнгөний зарцуулалт тодорхойгүй байгаа гэх шинжээчийг дүгнэлт гарчээ.