СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр бүлийн хоёр иргэн УГААРТАЖ амь насаа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр бүлийн хоёр иргэн УГААРТАЖ амь насаа алджээ

Энэ сарын 12-ны өдөр /2023.01.12/ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших гэртээ 50 гаруй насны эхнэр нөхөр болох иргэн Ч, Т нар угаартаж нас барсан хэрэг гарчээ.

Одоогоор нөхцөл байдлыг тогтоохоор шүүх шинжилгээний алба ажиллаж байгаа бөгөөд 30 хоногийн дотор дүгнэлтийн хариу гарах аж. 2022 оны байдлаар угаарын хийд хордож, амь нас эрүүл мэндээрээ хохирсон нийт 457 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, үүнээс 26 нь харамсалтайгаар амь насаа алдсан байна.

Иймд иргэд угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд зуух, яндангийнхаа бүрэн бүтэн байдлыг шалгах, угаарын хий мэдрэгч дохиоллыг гэртээ байршуулах, зай нь дууссан бол аюулгүй байдлаа хангаж яаралтай солих шаардлагатай. Мөн яндангаа тогтмол хөөлөх, гал түлэх аюулгүй ажиллагааг бүрэн эзэмшиж, галлагааны үед зөв галлах зааварчилгааг баримталснаар таны болон гэр бүлийн тань аюулгүй байдал хангагдах учиртайг анхаарах хэрэгтэйг албаныхан анхааруулж байна.