ШУУРХАЙ: Хөгжлийн банкны сонсголд Х.Баттулга "намын дотоод сонгуультай", Г.Байгалмаа "Эмнэлэгт хэвтсэн" гэх шалтгаанаар ирсэнгүй

ШУУРХАЙ: Хөгжлийн банкны сонсголд Х.Баттулга "намын дотоод сонгуультай", Г.Байгалмаа "Эмнэлэгт хэвтсэн" гэх шалтгаанаар ирсэнгүй

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол"-оор "Пирамид орд" ХХК-ийн зээлийг шинжлэн судалж байна.

Тус зээлтэй холбоотойгоор 8 гэрчийг дууджээ. Тухайлбал тус компанийн хувьцаа эзэмшигч Г.Цолмон, барилгын ерөнхий гүйцэтгэгч "Бесон" ХХК-ийн захирал Д.Батжаргал, нягтлан Ц.Хонгормаа, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Г.Байгалмаа нарыг гэрчээр дууджээ.  Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга "намын дотоод сонгуультай", "АТГ-т гэрчээр мэдүүлэг өгч, мөрдөн байцаалтын нууц задруулахгүй байх баталгаанд гарын үсэг зурсан учир сонсголд ирэх боломжгүй" гэх тайлбарыг өгчээ. Харин Г.Байгалмаа нь "прокурор асууж байгаад эргэж хариу мэдэгдье гэх тайлбарыг хэлсэн ч эмнэлэгт хэвтсэн" гэх шалтгаанаар ирээгүй байна.  

LIVE: