"Пирамид орд"-ийн зээлтэй холбоотойгоор гэрч Д.Батжаргал "Тухайн компанийн барилгын зөвшөөрөл байхгүй байхад үүнийг нөхөж олгосон талаар мэдэгдсэн.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор хянаж, шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр дээрх гэрчийн мэдүүлсэн нь үнэн эсэхийг Пирамид орд ХХК-ийн захирал Г.Цолмонгоос тодрууллаа. Тэрбээр "Пирамид орд" ХХК-ийн өмнөх удирдлага Нямдэлгэр, Ганзориг гэж хүмүүсээс барилгын тусгай зөвшөөрөлтэй компанийг 2004 онд худалдаж авсан. Тухайн үед 7 давхар барилга барих тусгай зөвшөөрөлтэй байсан 2015 оны тавдугаар сарын 21-ний өдөр барилгыг эхлээд 16 давхар хүртэл барих байсан учраас тусгай зөвшөөрлөө дахин сунгуулж авсан юм. Барилгаа 2018 оны 8 дугаар сар хүртэл БНХАУ-ын иргэдээр бариулсан. Харин тэднийг нутаг буцахад нь төлбөрийг нь төлсөн. Бесон ХХК-ийн Д.Батжаргал гэдэг хүнийг миний танил надад санал болгоод би хамтарч ажиллахаар болсон. Гэтэл 2017 онд цүнхнээс өөр зүйлгүй байсан учир ажил хийлгээгүй. Харин дараа нь хийсэн ажлын хөлс болгож, 3.1 тэрбум төгрөг төлсөн. Д.Батжаргал гэж хүн дандаа зохиомол зүйл ярьж байдаг. Төсөл амжилттай хэрэгжсэн. Буман залуус хорооллын оршин суугчид 6.6 тэрбум төгрөгийг төлсөн ч гэрчилгээгээ авч чадахгүй байгаа нь ямар шалтгаантай юм бэ гэдгийг түүнээс тодруулахад "300 айлаас 30-40 айл төлбөрөө бүрэн төлсөн. Бусад нь төлбөрөө бүрэн төлөөгүй. Д.Батжаргалын хууль бус ажиллагаанаас болж ажил зогссон. Эдгээр хүмүүсийн гэрчилгээ Хөгжлийн банканд барьцаанд байгаа.