ЧУУЛГАН: АН-ын бүлэг "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах" хуулийн төслийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага хүслээ

ЧУУЛГАН: АН-ын бүлэг "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах" хуулийн төслийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага хүслээ

УИХ-ын чуулганы Баасан гараг /2023.01.20/-ийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлэв. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Энэ хуулийн төсөл улс үндэсний эдийн засгийн аюулгүй байдалтай яг ямар холбоотой болоод яаралтай горимоор хэлэлцэх болсон юм. Хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн энэ төслийг намрын чуулган завсарласны дараа ажлын хэсэг гарч, сайн муу талаас нь ярилцаж, судлаад хаврын чуулганаар нухацтай хэлэлцэх батлах нь зөв гэж АН-ын бүлэг үзэж байна. Тиймээс хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцаас тав хоногийн завсарлага хүсэж байна" гэлээ. 




“BONUS BOOST” BSB-д

2 цагийн өмнө