ВИДЕО: "Пирамид орд"-ыг барилгаа 50 хувь хүртэл барьсны дараа МоАХ-ны газрыг тус компанид шилжүүлэх УЗ-ийн тогтоол гарч байжээ

ВИДЕО: "Пирамид орд"-ыг барилгаа 50 хувь хүртэл барьсны дараа МоАХ-ны газрыг тус компанид шилжүүлэх УЗ-ийн тогтоол гарч байжээ

"Пирамид-Орд” ХХК-ийг Хөгжлийн банк /ХБ/-наас зээл авахад МоАХ-ын газрыг барьцаанд тавих зөвшөөрлийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсэг зурж олгосон байдаг. Тэгвэл Хөгжлийн банкны сонсголын үеэр МоАХ-ны Удирдах зөвлөлийн тогтоолыг уншиж танилцууллаа.

2019 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн газар эзэмших эрх барьцаалах тухай тус тогтоолд МоАХ-ны Удирдах зөвлөлийн 2015 оны гуравдугаар сарын нэгний өдрийн 04 тоот тогтоолыг үндэслэн МоАХ-ны Хан-Уул дүүрэгт байрлах тоот гэрчилгээтэй 10 мянган метр2 газар Хөгжлийн банканд барьцаалахыг зөвшөөрч, тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга гарын үсэг зурсан байна. Мөн дээрх газрыг орон сууц баригдаж эхлээд 50 хувьдаа хүрсэн тохиолдолд "Пирамид орд"-ын нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн удирдах зөвлөлийн тогтоол гарч байжээ. 

Тиймээс өдгөө эл асуудалтай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм. Харин тогтоолд гарын үсэг зурсан асуудал маргаантай байгаа учир уг асуудлыг тодруулахаар Х.Баттулга, Г.Байгалмаа нарыг гэрчээр дуудсан ч ирээгүй юм. 

ВИДЕО: