"Пирамид орд" ХХК Хөгжлийн банкны зээлээр Буман залуус хорооллыг барьж ашиглалтад оруулаад байгаа ч тус барилгыг өнөөг хүртэл улсын коммис хүлээж аваагүй байгаа аж.
Гэтэл оршин суугчид нь хэдийнэ орсон. 296 айл орон сууцны гэрчилгээгээ аваагүй, газрын төлбөр 100 сая төгрөгний маргаантай байгаа зэрэг асуудал байгаа талаар Хөгжлийн банкны өнөөгийн удирдлагууд онцоллоо. Мөн барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй байхад зээл олгогдсон байна. Өдгөө улсын комисс хүлээж аваагүй, газрын маргаан зэргээс шалтгаалан зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байгааг тодотголоо.