“Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа /LIVE/

“Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа /LIVE/

УИХ-ын чуулганы өнөөдөр /2023.01.20/-ийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.01.20/ үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайМонгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухайАжиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайМонгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаглал II төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлДотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлаар байнгын хороодоос 36, Засгийн газраас 66, МАН-ын бүлгээс 37, АН-ын бүлгээс 31 санал ирсэн бөгөөд давхардсан тоогоор нийт 170 хууль тогтоолын төслийн саналаас хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад УИХ-д өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төсөл болон батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан 58 хууль тогтоолын төслийг тусгасан аж. Мөн хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль тогтоолын төсөл өргөн мэдүүлбэл хэлэлцэх асуудлын дараалалд оруулах асуудлыг тухай бүрд нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар шийдвэрлэхээр зохицуулсан байна.

ҮЗЭХ: