Ц.Анандбазар: "Сод монгол" групп Хөгжлийн банкнаас зээл авснаар вальютын алдагдалд орсон

Ц.Анандбазар: "Сод монгол" групп Хөгжлийн банкнаас зээл авснаар вальютын алдагдалд орсон

Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсголоор "Сод монгол групп" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг хэлэлцэж байна.

Тус компани нь тос, тосолгооны материалын үйлдвэр байгуулах төсөлд зориулж Хөгжлийн банкнаас 2017 онд 14 тэрбум төгрөгтэй тэнцэх 669 иений зээлийг авсан байдаг. "Сод монгол групп" ХХК-ийн 95 хувийн хувьцааг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар эзэмшдэг. Сонсголын үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Зээл олгох үед улс төрийн нөлөөлөл үзүүлсэн үү" гэж УИХ-ын гишүүн Ц.Анандбазараас тодрууллаа. Үүнд тэрбээр "Хөгжлийн банкнаас зээл авснаар "Сод монгол" групп вальютын алдагдалд орж, хүнд нөхцөлд буцаан төлсөн ямар нэгэн улс төрийн нөлөө ороогүй" гэв.