СХД-т байрлах Дэн буудалд есөн иргэн өвчин намдаах эмийг мансуурах зорилгоор хэрэглэж байжээ

СХД-т байрлах Дэн буудалд есөн иргэн өвчин намдаах эмийг мансуурах зорилгоор хэрэглэж байжээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 13-14 нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн дэн буудалд “Сэжигтэй этгээдүүд мансууруулах бодис хэрэглээд байна” гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 22 настай, эмэгтэй “Ц” нарын 9 иргэн өвчин намдаах үйлчилгээтэй эмийг мансуурах зорилгоор хэрэглэсэн байж болзошгүй үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулж байгаа ажээ.