Т.Доржханд: Хөгжлийн банкны “Монполимет” ХХК-д олгосон зээл бол зориулалтын дагуу, үр дүнд хүрсэн сайн төсөл /ВИДЕО/

Т.Доржханд: Хөгжлийн банкны “Монполимет” ХХК-д олгосон зээл бол зориулалтын дагуу, үр дүнд хүрсэн сайн төсөл /ВИДЕО/

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол"-оор “Монполимет” ХХК-ийн зээлийг шинжлэн судаллаа. 

Энэ үеэр “Монполимет” ХХК-ийн захирал Ц.Гарамжав "Хөгжлийн банкны “Монполимет” ХХК-д олгосон зээл бол зориулалтын дагуу, 200 хувийн үр дүнд хүрсэн сайн төсөл Монгол Улсад 30 жил сэргээгүй байсан аж үйлдвэрийн бодлогын шинэчлэлийг "Монцемент" ХК эхлүүлсэн. Дэд бүтэц байхгүй говьд бүх дэд бүтцээ өөрсдөө бүтээсэн. Холбоо, усан хоолой, цахилгаан эрчим хүч, төмөр замаа хүртэл өөрсдөө байгуулсан. Мөн мянга гаруй ажлын байрыг бий болгосон. Мөн эдийн засгийн ач холбогдолтой дагалдах үйлдвэрүүдийг байгуулжээ. Монцемент төсөл Монгол Улсын цементийн хараат байдлаас гаргаж чадсан төсөл юм. Энэхүү төслийн 25 хувийг зээлээр авсан. Нийт 300-аад сая доллароор хэрэгжсэн төсөл Хөгжлийн банкнаас авсан зээлийн төлбөрийг 2014 онд авснаас гурван сарын дараа төлж эхэлсэн. Төлөлт хэвийн явагдаж байгаад 2019 оны УИХ-ын ажлын хэсгийн шалгалтаар илүү төлөлттэй явж байна гэж гарсан. Үргэлжлүүлэн 2020 он хүртэл төлөлтөө хэвийн хийсэн. Харин өнөөдөр бид чанаргүй зээлийн ангилалд орсон байна. Хэвлэл, иргэд олон хүмүүс манайх руу муу зээл гэж дайрсан. Үүнийг бид цаашид ярих болон 2020,2021 онд бидний зээлийн төлөлт зогссон. Яагаад зогссон гэдгийг нь та бүхэн ч мэдэж байгаа. Бид байтугай дэлхийн зах зээл дэнжгэнэж байсан. Бид ковидын үеэр өвчтэй байгаа ажилчдадаа ч цалингаа өгч ковидын жилүүдийг бор зүрхээрээ туулсан. Энэ үед засгийн газар ковидын цахилгааны хөнгөлөлтөд манайхыг оруулаагүй. Бид төрөөс ямар ч дэмжлэг аваагүй. Бид анх 65 сая долларын зээл авсан. Тэр мөнгө маань өнөөдөр 200 хувиар өссөн байгаа. Зээлдэгчийн эрх ашиг, ханшийн эрсдэлээс хамгаалах бодлого хаана хэрэгжсэн юм" гэв. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Энэ зээл зориулалтаар олгогдсон байна. Импортыг орлох бүтээгдэхүүн мөн. Агуулгын хувьд зөв төсөл, үүнийгээ үр дүнд хүргэж өнөөдрийг хүртэл ажиллаж байгаад бид баярлах ёстой" гэлээ. 

ВИДЕО: