ВИДЕО: Түгжрэлийн гол цаг “100 айлын барилгын зах”-ыг таван жилийн өмнө цаасан дээр нүүлгэжээ

ВИДЕО: Түгжрэлийн гол цаг “100 айлын барилгын зах”-ыг таван жилийн өмнө цаасан дээр нүүлгэжээ

Одоогоос таван жилийн өмнө буюу 2018 оны нэгдүгээр сарын 24 /2018.01.28/-ний Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар "100 айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах" тогтоол гарч, улмаар тус захыг гурван үе шаттайгаар 2022 он гэхэд нүүлгэхээр болсон байна. Гэвч нийслэлийн төв цэгт орших энэхүү зах одоог болтол байдагтаа ажиллаж байгаа бөгөөд, "цаасан дээр нүүлгээд 5 жил" болжээ.

ВИДЕО:

-100 АЙЛЫГ НАЛАЙХЫН АЖ ҮЙЛДВЭР, ТЕХНОЛОГИЙН ПАРК РУУ 2022 ОН ГЭХЭД БҮРЭН НҮҮЛГЭНЭ ГЭЖ БАЙВ-

Тодруулбал, иргэн бүрд л цэвэр тохитой орчинд амьдрах хүсэл бий. Гэвч Монголын нийслэл Улаанбаатар хотын яг гол нь барилгын материалын зах ажиллаж, замын түгжрэл, хөрсний бохирдол, тоосжилтын уурхай болсоор байгаа тул 2018 оноос эхлэн үе шаттай нүүлгэн 2022 он гэхэд Налайхын аж үйлдвэр, технологийн парк руу шилжүүлнэ гэж байсан ч ийнхүү нүүлгэх ажил нам жим болсон нь одоогийн хотын удирдлагуудын ажил ямар муу байгаагийн нэг том жишээ гэлтэй.

Нийслэлийн хэмжээнд түгжрэлийн гол шалтгаан бол хотынхоо төвд байрлах зах худалдааны төвүүд бөгөөд гадаадын орнууд томоохон зах худалдааны төвүүдээ хотын захад байрлуулж асуудлыг шийддэг бол манайх эсрэгээрээ.

Тэгвэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн зүүнд талд хувийн хэвшлийн "Шинэ зуун айл" гэх худалдааны төв шинээр ашиглалтад орсон байна. Энэ мэт хотоос зайдуу төвлөрөл үүсгэхгүй тайлбай багтаамж сайтай, автомашины зогсоол нь стандартад нийцсэн газар руу барилгын материалын зах нь нүүж чадвал иргэдэд тулгамдаад буй замын түгжрэл, хөрсний бохирдол, тоосжилтыг шийдэх сайн алхам болно гэж үзэх нэгэн ч бий.

Тодруулбал, тус шинэ зуун айл нь 141 мянган мв талбайтай, 2000 автомашины зогсоолтой бөгөөд 1500м2 үзэсгэлэнгийн талбай баригдаж олон улсын түвшинд нийцүүлэн ажиллаж байгаа аж.

Харин хамгийн сүүлийн судалгаагаар 100 айлд 1600 гаруй лангуу, үйлдвэр зэрэг давхардсан тоогоор 6000 орчим хүн өдөр бүр ажиллаж байгаа юм. Энэхүү хэсэгт хоёр сургууль, цэцэрлэг байрладаг бөгөөд хүүхдүүдэд явуулсан судалгаагаар тэдний цусан дахь хар тугалгын хэмжээ стандартаас өндөр хэмжээтэй гарсан аж. Энэ нь орчны бохирдолтой шууд холбоотой хэмээн дүгнэгджээ.

-НҮҮЛГЭХ АЖИЛ ХӨРӨНГӨ МӨНГӨ ЗАРЦУУЛЖ ЭХЭЛСЭН Ч ЯМАР ШАТАНД ЯВАА НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА-

Иймд тухайн үед 100 айлыг нүүлгэхээр судалгаа шинжилгээ, зам талбайн зураг төслийг баталсан зэргээр төсвийн мөнгө багагүй зарцуулж байсан бөгөөд нүүлгэх ажлын хэсгийг ахалж байсан н.Гантулга төлөөлөгч асны мэдээллээр 3 тэрбум төгрөг зам засварлахад төсөвлөж байжээ. Өдгөө Налайхын аж үйлдвэр, технологийн паркийг дэд бүтцээр хангаад нэгдсэн байдлаар нүүлгэсэн зүйлгүй, хөрөнгө мөнгө зараад эхэлсэн нүүлгэх ажил өнөөдөр ямар шатанд яваа нь тодорхойгүй байна.