Цагаан сарын баярын дараа ээлжит бус чуулганыг зарлаж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж магадгүй

Цагаан сарын баярын дараа ээлжит бус чуулганыг зарлаж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж магадгүй

Өчигдөр /2023.01.21/ УИХ-ын намрын чуулганыг хаасан. Тэгвэл энэ оны хавар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/ оруулж,

  • УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх
  • Сонгуулийг холимог системээр хийдэг болох
  • Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох 
  • Хоёр танхимтай болох зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэх мэдээлэл бий. Тэгвэл тус өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахдаа Цагаан сарын баярын дараа ээлжит бус чуулган зарлаж магадгүй талаар тамгын газраас УИХ-ын гишүүдэд анхааруулжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн бэлэн бай гэсэн агуулгаар сануулсан байна. 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлэн 152 болгож магадгүй байгаа бол, сонгуулийг холимог системээр хийж парламентын гишүүдийн заримыг улс төрийн намын жагсаалтаар тодруулна гэж байгаа. Мөн цаазын ялыг Үндсэн хуулиар бүрэн халах, төрийн сүлдийг шинэчлэх зэрэг асуудал яригдсан. Харин Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох Үндсэн хуулийн өөрчлөлтийг эрх баригчид олноос нууж, хаалганы цаана ярьж байгаа юм.