ШУУРХАЙ: Иргэдийн фейсбүүктээ оруулсан постыг төр хянадаг болох хуульд “хориг тавих”-ыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс шаардаж эхэлжээ

ШУУРХАЙ: Иргэдийн фейсбүүктээ оруулсан постыг төр хянадаг болох хуульд “хориг тавих”-ыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс шаардаж эхэлжээ

Цахим хөгжил, харилцааны холбооны сайд Н.Учралын өргөн барьсан “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийг өчигдөр /2023.01.20/ УИХ­-ын дарга Г.Занданшатар “яаралтай горим”-оор хэлэлцэж МАН­-ын 39 гишүүн баталсан юм.

Тус хууль хэрэгжиж эхэлснээр иргэдийн фейсбүүктээ оруулсан зураг, постыг төрөөс хянаж, устгах арга хэмжээ авна гэж байгаа юм. Иймд зарим хүмүүс тус хууль нь “иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарласан хууль боллоо” хэмээн шүүмжилж байгаа юм.

Тэгвэл зарим иргэдийн зүгээс олон нийтийн сүлжээнд “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус хуульд хориг тавих хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлж эхлээд байна. Хэрэв Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус хуульд хориг тавьсан тохиолдолд УИХ хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэх бөгөөд хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа хойшилж, магадгүй хууль санаачлагч Н.Учралын зүгээс ч хуулиа эргүүлэн татан авч магадгүй юм.

Хуулийг эсэргүүцэж иргэдийн байр суурь: