ЖАГСААЛТ: Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталлаа

ЖАГСААЛТ: Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталлаа

УИХ-ын ээлжит чуулган завсарлахаасаа өмнө дараагийн чуулганаараа хэлэлцэх асуудлынхаа дарааллыг заавал баталдаг хуулийн зохицуулалттай. Үүний дагуу хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллаа баталлаа.

Гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийх хаврын чуулганаар 58 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ.

  • Автотээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
    Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Байгаль орчныг хамгаалах тухай болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • Байгаль орчны багц хуулийн төсөл;
  • Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Боловсролын ерөнхий хуулийн төсөл;
  • Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл;
  • Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл;
  • Газрын багц хуулийн төсөл;
  • Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл;
  • Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл;
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Дээд боловсролын тухай хуулийн төсөл;
  • Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  • Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
    Казиногийн тухай хуулийн төсөл;
  • Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл;
    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
    Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл;
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
    Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл;
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл;
  • Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл;
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  • Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  • Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл;
  • Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • Хөлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын тогтоолын төсөл;
  • Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл;
  • Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;
  • Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл;
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  • Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл;
  • Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл;
  • Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр баталжээ.