Замын-Үүдэд ашиглаж байсан хуучин зуухнуудыг сумдад тарааж, МХЕГ-ын хөрөнгүүдийг салбар хариуцсан газруудад өгнө

Замын-Үүдэд ашиглаж байсан хуучин зуухнуудыг сумдад тарааж, МХЕГ-ын хөрөнгүүдийг салбар хариуцсан газруудад өгнө

Өнгөрсөн долоо хоногийн /2023.01.18/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрд ашиглаж байсан машиныг Хэмнэлтийн хуулийн дагуу хөдөө, орон нутаг болон бусад газар хуваарилах асуудлыг хэлэлцсэн. 

Энэ дагуу, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 19-ны өдөр "Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх" тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Тэгвэл чухам ямар эд хөрөнгүүдийг орон нутгуудын өмчид өгч буй талаарх мэдээллийг бид хүргэж байна. 

  • Дорнод аймгийн Прокурорын газар тус аймгийн Цагдаагийн газрын байрны дөрөвдүгээр давхрыг эзэмшдэг байсан бөгөөд шинэ байрандаа 2021 онд нүүж орсон тул хуучин байраа шилжүүлэн Цагдаагийн газарт шилжүүлэн өгөх хүсэлт гаргасан

  • Дорнод аймгийн Тагнуулын газрын хуучин барилгыг тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газарт шилжүүлэн авч ашиглах санал гаргасан

  • Замын-Үүд Дулааны станц шинээр ашиглалтад орсноор тус сумын төвийн халаалтыг хангаж байсан зуухнууд ашиглалтгүй болсон байсан. Гэтэл зарим алслагдсан аймаг, сумын төвд ийм төрлийн халаалтын зуухыг шинэчлэх шаардлагатай байсан тул шилжүүлэн өгч, ашиглуулах санал гаргасан. Үүнд Хөвсгөл аймгийн Их уул сум, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум, Дорноговь аймгийн Сайншанд сум халаалтын зуухыг шилжүүлнэ
  • Хот суурины усан хангамж, ариутгах татуургын байгууламжийн ашиглалт үйлчилгээг хариуцдаг байгууллагууд аймаг, нийслэлийн өмчид шилжсэн байдаг. Шинээр баригдсан болон хуучин ашиглаж байсан энэ төрлийн хөрөнгийн хадгалалт хамгаалалт, үйлчилгээ, арчилгаа цэвэрлэгээ, зохицуулалт, хэрэглээнээс шалтгаалан орон нутгийн өмчид байлгана

  • Цагдан хорих 461 дүгээр ангийн хөрөнгөд бүртгэлтэй ариутгах татуургын шугам сүлжээ, бохир усны шугам, насос станцыг цогцолбороор нь нийслэлийн өмчид шилжүүлж , мэргэжлийн байгууллага болох Ус сувгийн удирдах газарт ашиглалт, үйлчилгээг хариуцуулах

  • Хилийн цэргийн 0288 дугаар анги нь нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны ус дулаан дамжуулах төвийг хариуцан ажиллаж байсан боловч үнэ тарифыг зохицуулалт, ашиглалт үйлчилгээ засварын асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн байгууллагад хариуцуулах нь оновчтой байсан тул шилжүүлсэн санал гаргасан

  • Иргэд, хүүхэд залуучуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор нийтийн эзэмшилд зориулсан төсөв, төрийн өмчит компаниас санхүүжүүлэн барьсан хөрөнгийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн өмчит байгууллагад хариуцуулах шаардлагын дагуу нь Дарханы Дулааны цахилгаан станц ТБӨХК ийн барьж байгуулсан гэрэлтүүлгийн системийг Дархан-Уул аймгийн өмчид шилжүүлнэ

  • Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын нэг давхар барилгыг тус хэлтэст шилжүүлнэ

  • Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв аймгийн эмнэлэгт нийт 9 машиныг шилжүүлнэ

  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасантай холбогдуулан шилжин ажиллах улсын байцаагчдыг ашиглаж байгаа тавилга эд хогшил, хөдлөх хөрөнгөтэй нь шилжүүлж, ажиллах хэвийн нөхцлөөр хангах шаардлага гарсан. Иймд аймгийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эзэмшилд байсан төрийн өмчийн хөрөнгөөс аймгийн засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар зэрэг байгууллагад шилжүүлэх хөрөнгийг тогтоолын төсөлд тусгажээ.