ШУУРХАЙ: Сонсголын үеэр Монголд ирсэн "Эрэл"-ийн Д.Эрдэнэбатад хилийн хориг тавьжээ

ШУУРХАЙ: Сонсголын үеэр Монголд ирсэн "Эрэл"-ийн Д.Эрдэнэбатад хилийн хориг тавьжээ

Хөгжлийн банкнаас 23 сая ам.доллар, 13 сая 47 мянган еврогийн зээл авсан "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын хилийн хоригийг "түр цуцалсан" тул тэрбээр бүх хөрөнгөө банкны барьцаанд орхиод Сингапур руу "оргон зайлсан" байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Харин тэрбээр эх орондоо саяхан ирж, Хөгжлийн банкны сонсголд оролцсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл түүнд хилийн хориг тавьсан талаар эх сурвалж мэдээллээ. 

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч болоод буй "Эрэл" ХХК-д холбогдох хэргийг шүүх хурал Б.Эрдэнэбатыг "эх орондоо байхгүй" гэх шалтгаанаар удаа дараа хойшлоод байсан юм. Тэгвэл түүнд хилийн хориг тавьснаар дээрх хэргийг шүүх хурал товлогдож, удахгүй эцэслэгдэх нь бололтой.