ХБ-ны зээлдэгч "Ган хүдэр орд" ХХК-ийнхан хэргээ хүлээж, прокурортой ял НАЙМААЛЦАХЫГ хүсжээ

ХБ-ны зээлдэгч "Ган хүдэр орд" ХХК-ийнхан хэргээ хүлээж, прокурортой ял НАЙМААЛЦАХЫГ хүсжээ

“Ган хүдэр орд” ХХК нь "Хорголжин төмрийн үйлдвэр" барихаар Хөгжлийн банкнаас 5.8 тэрбум төгрөгийн зээлийг 2017 онд таван хувийн хүүтэй авч байжээ.

Тус компанийн эргэн төлөлт хангалтгүй,  чанаргүй зээлийн ангилалд орж, уг хэргийг АТГ-аас мөрдөн шалгаж, прокурорт шилжүүлсэн байдаг. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар "Ган хүдэр орд" ХХК нь зээл авахын тулд нэр бүхий хүмүүст нөлөөлсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, прокурортой ял наймаалцахыг хүссэн байна. 

Харин прокуророос тус компанийн ял тохиролцох хүсэлтийг хүлээн авахгүй хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Ташрамд өгүүлэхэд "Ган хүдэр орд" ХХК нь Д.Мандахбаяр гэх хүний нэр дээр бүртгэлтэй байна.