УИХ дахь МАН-ын бүлгээс гишүүдийг гадаадад томилолтоор ажиллахыг нь хориглосон захирамж гаргажээ

УИХ дахь МАН-ын бүлгээс гишүүдийг гадаадад томилолтоор ажиллахыг нь хориглосон захирамж гаргажээ

УИХ-ын намрын ээлжит чуулган өнгөрсөн баасан гарагт /2023.01.20/ хаалтаа хийсэн. Чуулганы завсарлагааны үеэр УИХ-ын гишүүдийг тойрогтоо заавал ажиллахыг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэгдсэн юм. Түүнээс гадна энэ хугацаанд гадаадад томилолтоор ажиллахгүй байх захирамжийг МАН-ын бүлгээс гаргажээ. Энэ нь УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой зөвлөлдөх санал асуулгыг хэлэлцэж магадгүйтэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл, гишүүдээ ойр байхыг бүлгээс сануулсан байна. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө