Хэргийн хохирогчид хүүхдүүд байгаа учир Ч.Маралмаад холбогдох хэргийг шүүх хурал хаалттай болно

Хэргийн хохирогчид хүүхдүүд байгаа учир Ч.Маралмаад холбогдох хэргийг шүүх хурал хаалттай болно

Долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтаар яллагдагчаар татаад байгаа. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал хаалттай болох юм. Учир нь хэргийн хохирогч нь бага насны хүүхдүүд байгаа тул ийнхүү хаалттай явагдаж байгаа аж. Харин шүүх хурлын тогтоох хэсгийг нээлттэй явуулна гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.