Ерөнхийлөгч асан Х.Баттулга саяхан /2023.01.16/ “Ерөнхий шүүгч н.Ганзориг нарыг шалгуулах”-аар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа талаараа мэдээлэл хийсэн.
Тэрээр албан бичигтээ, ҮХЦ-ийн дарга Н.Чинбатын овгийг “Луен” хэмээсэн байдаг. Иймд зарим хэвлэлүүд Н.Чинбат нь Хятад овогтой хэмээн мэдээлж байв. Тэгвэл Х.Баттулга нь Н.Чинбатын овгийг “Луен” хэмээж зориуд худал бичсэн байжээ.
Энэ талаар албаны эх сурвалж хэвлэлд өгсөн тайлбартаа, “Иргэн Х.Баттулга Цэцийн тамгын газрын бүртгэлийн ажилтанд албан ёсоор хүлээлгэн өгсөн мэдээлэл нь “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргах тухай” гэсэн хаягтай байсан. Харин энэ мэдээллээс гадна адил агуулга бүхий “бичиг”-ийг иргэн Х.Баттулга дугтуйлж давхар өгсөн байсан. Түүнийгээ “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Луен овогт Намжилын Чинбатад” гэж хаягласан байсан. Нэгэнт Цэцийн даргын ургийн овгийг илэрхий худал, ташаа бичсэн байсан тул тус бичгийг тухайн иргэнд нь буцаасан” гэжээ.