Долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болохоор товлоод байсан билээ. Тэгвэл шүүх хурал ирэх сарын 10-ны өдөр хүртэл хойшилжээ. Учир нь Ч.Маралмаа нь өмгөөлөчгөөсөө татгалзсан учир шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хангах үүднээс шүүх хурлыг ийнхүү хойшлуулсан байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтаар яллагдагчаар татаад байгаа.