Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан тоглолт болжээ

Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан тоглолт болжээ

Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 22-нд Лондон хотод Монголын шилдэг уран бүтээлчид оролцсон урлагийн тоглолт зохион байгууллаа.

Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх тоглолтыг нээж үг хэлэхдээ энэ онд Монгол, Британийн харилцааг өргөжүүлэх чиглэлээр хийхээр төлөвлөж буй томоохон ажил, дипломат харилцааны 60 жилийн ойг тохиолдуулан бүтэн жилийн турш зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар танилцуулав. Тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, Үндэсний урлагийн их театрын уртын дуучин, Гавьяат жүжигчин Ц.Түмэнжаргал, гоцлол бүжигчин, Гавьяат жүжигчин Ж.Мандухай, бүжигчин Х.Хашхүү, хөгжимчин Б.Зоригтбаатар, Г.Солонго, Х.Энхбат, “Sweet motion” хамтлагийн дуучин Ц.Сарнай, дуучин Ж.Мишээл нар оролцсон байна. Уран бүтээлчид монгол ардын болон орчин үеийн дуу, бүжиг, хөгжмийн алдартай бүтээлийн дээжээс толилуулсан нь үзэгчдийн талархлыг хүлээв.