Нүүрсний хэрэгт холбоотойгоор 66 иргэн, албан тушаалтныг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татжээ

Нүүрсний хэрэгт холбоотойгоор 66 иргэн, албан тушаалтныг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татжээ

АТГ-аас нүүрсний хулгай, төмөр замын ачаа тээврийн хэргийн талаар мэдээлэл хийж байна.

Нүүрсний гэх хэргээр нийт 36 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас одоогоор гурван  хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, прокурорт шилжүүлээд байгаа аж. Энэ хэрэгт холбоотойгоор нийт 127 обьектэд нэгжлэг хийж, 426 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, 66 иргэн, албан тушаалтныг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, 26 хүнийг хойшлуулашгүйгээр саатуулсан байна.

Мөн 15 яллагдагчид цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаас өдгөө 7 яллагдагч цагдан хоригдож байгаа бол 19 хүнд хилийн хориг тавьжээ. Харин 5 хүнийг албан үүргээс нь түдгэлзүүлсэн байна. Түүнчлэн хэргийг шалгах явцад 13.8 тэрбум төгрөгийг хахууль болгож авсан байж болзошүй нөхцөл байдал үүсэж, 81 хөдлөх болон үл хөрөнгийг битүүмжилжээ.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө