Нүүрсний хөрс хуулалт, олборлолтын гэрээ хийснийхээ хариуд авсан хахуулийн мөнгөөрөө спорт цогцолбор, орон сууц барьж байжээ

Нүүрсний хөрс хуулалт, олборлолтын гэрээ хийснийхээ хариуд авсан хахуулийн мөнгөөрөө спорт цогцолбор, орон сууц барьж байжээ

Нүүрсний олборлолтын гэрээ хийж, албан үүргээ гүйцэтгэснийхээ хариуд хахууль авч улмаар тус мөнгөөрөө спорт цогцолбор бүхий орон сууц барьж байжээ. 

Тодруулбал, Төрийн өмчийн хувьцаат компанийн удирдлагаар ажиллаж байсан этгээд нь Тавантолгойн орд газраас хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, албан үүргээ гүйцэтгэсний хариуд хахууль авч, улмаар хахууль авсан мөнгөөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 4.6 га талбай бүхий газарт спорт цогцолбор, орон сууцны барилгын ажлыг эхлүүлж, мөнгө угаасан нь тогтогджээ. Тиймээс уг хөрөнгийг АТГ-аас битүүмжлээд байгаа аж.