Хахуулийн 5.4 тэрбум төгрөгөөр оффис худалдан авч, түрээслээд 1 тэрбум төгрөгийн орлого олсон байжээ

Хахуулийн 5.4 тэрбум төгрөгөөр оффис худалдан авч, түрээслээд 1 тэрбум төгрөгийн орлого олсон байжээ

Хахуулийн мөнгөөрөө оффис худалдан авч, улмаар түрээслэн нэг тэрбум гаруй төгрөг олсон Төрийн өмчит хувьцаат компанийн удирдлагын хэргийг АТГ-аас тогтоожээ. 

Төрийн өмчийн хувьцаат компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь өөрийн найз нөхдийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт оффисын зориулалт бүхий талбайгаас 464.5 м2 бүхий оффисыг 2.5 тэрбум төгрөгөөр, мөн оффист 530.9 м2 бүхий оффисыг 2.9 тэрбум төгрөгөөр худалдан авсан байжээ. Мөн тухайн оффисоо түрээслэх замаар 1 тэрбум төгрөг олсон болох нь тогтоогджээ. 

Гэвч үүнийхээ эх үүсвэрийг хангалттай тайлбарлаж чадаагүй байна. Мөн хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр үнэт цаас, бонд худалдан авсан байсан нь үндэслэлгүй хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байсан учир АТГ-аас хөрөнгийг битүүмжилжээ. 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө