СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Есөн настай хүүхэд чаргаар гулгаж байхдаа гэмтэж, нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Есөн настай хүүхэд чаргаар гулгаж байхдаа гэмтэж, нас баржээ

Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулан орчимд өчигдөр /2023.01.24/ есөн настай хүүхэд чаргаар гулгаж байхдаа гэмтэж, нас баржээ.

Тодруулбал, Бага насны хүүхэд чаргаар гулгаж байхдаа шон мөргөж, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тус хэргийг тус дүүргийн цагдаагийн III хэлтэст шалгаж байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, аюулгүй байдлыг нь хангахыг анхааруулж байна.