Улсын эрх ашиг тусгаар тогтнолын нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдлийг "шаардлагыг хангаагүй" хэмээн буцаажээ

Улсын эрх ашиг тусгаар тогтнолын нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдлийг "шаардлагыг хангаагүй" хэмээн буцаажээ

Иргэн Г.Батжаргалаас Улсын дээд шүүхэд 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр өргөдөл хүргүүлсэн тухай бид мэдээлсэн. Улмаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар намын бүртгэлтэй холбоотой өргөдлүүдийг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргажээ.

Тус шийдвэрт иргэн Г.Батжаргалаас ирүүлсэн “Улсын эрх ашиг тусгаар тогтнолын нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” өргөдлийг хэлэлцээд “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам”-ын 3.3, 3.6-д заасан “шаардлага хангаагүй” үндэслэлээр өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаахаар шийдвэрлэсэн байна.

Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын хавсралтаар батлагдсан маягтын дагуу өргөдлийг гаргаагүй, хавсаргасан баримтын бүрдэл дутуу, мөн журмын 3.6-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзжээ.