СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатсаны улмаас 44-60 насны гурван хүн амиа алдаж, 47 насны эрэгтэй бэртжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатсаны улмаас 44-60 насны гурван хүн амиа алдаж, 47 насны эрэгтэй бэртжээ

Нийслэлийн Онцгой байдлын газар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Төвийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 25-ны өдрийн 22:55 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 3×4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Уг түймэрт 58 настай, эрэгтэй Б, 44 настай, эмэгтэй С, нэр нас, харьяалал нь тодорхойгүй 60 орчим настай, эмэгтэй нар өртөж нас баржээ. Мөн 47 настай, эрэгтэй Д нүүр, гар хэсгээрээ түлэгдэж, бэртсэн тул нийслэлийн ЯТТТ-ийн эмчид болон тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.