Төв аймагт осолдсон "Монголиан Эйрвэйс"-ийн нисдэг тэрэгний БНХАУ-д хийгдсэн засвар зэргийг Францын тал давхар шалгаж байгаа ажээ

Төв аймагт осолдсон "Монголиан Эйрвэйс"-ийн нисдэг тэрэгний БНХАУ-д хийгдсэн засвар зэргийг Францын тал давхар шалгаж байгаа ажээ

"Монголиан Эйрвэйс" ХХК-ийн нисдэг тэрэг Өвөрхангай аймгийн Хужирт сум руу нисэх замдаа Төв аймгийн Аргалант суманд өнгөрсөн оны есдүгээр сард /2022.09.24/ ослын буулт хийсэн талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл ослын буулт хийсэн "Монголиан Эйрвэйс" ХХК-ийн EC 125 нэртэй нисдэг тэрэг нь 2020 онд Монгол Улсад орж ирсэн бөгөөд 2022 оны есдүгээр сард БНХАУ-д засвар үзлэгт орсон байдаг. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Францад үйлдвэрлэсэн уг нисдэг тэрэгний их засвар хийгдсэн байдал, ослын шалтгаан зэргийг Францын тал давхар шалгаж тогтоохоор ажиллаж байгаа аж. Ослын шалтгаан одоогоор бүрэн тогтоогдоогүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.