Ц.Ганхуяг: Бид чамгүй хүч хөдөлмөрөөр төрийн ямар ч хөрөнгө мөнгөний дэмжлэггүйгээр ҮХ-ийн төслийг боловсруулсан

Ц.Ганхуяг: Бид чамгүй хүч хөдөлмөрөөр төрийн ямар ч хөрөнгө мөнгөний дэмжлэггүйгээр ҮХ-ийн төслийг боловсруулсан

Үндсэн хуулийн Шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгээс мэдээлэл хийлээ.

ЗНН-ын дарга Ц.Ганхуяг "Улстөрийн дөрвөн нам ИЗНН, Монголын уламжлалын нэгдсэн нам, ШИНЭ, сүүлийн арван жилийн хугацаанд боловсруулсан Үндсэн хуулиудаа нэгтгээд нэг төсөл болголоо. Ерөнхий сайдын захирамжийн дагуу энэ ажлыг хийсэн. Төслөө нягт нямбай танилцуулж амжаагүй байтал олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу зөрүү мэдээлэл явлаа. 1992 оны Үндсэн хуулийг шинэчлэх цаг болсон гэдгийг дийлэнх нь зөвшөөрч байгаа. Өнгөрсөн онд 24 нам нэгдээд Төрийн ордонд Шинэ Үндсэн хууль батлах хэрэгтэй гэдэг тунхаглалд гарын үсэг зурсныг та бүхэн санаж байгаа байх. Бид багагүй хугацаанд чамгүй хүч хөдөлмөрөөр төрийн ямар ч хөрөнгө мөнгөний дэмжлэггүйгээр боловсруулсан.

Энэ төсөл бол нээлттэй. Ард түмний хэлэлцүүлгээр орж шүүгдэх ёстой. Ямар нэгэн далд утга агуулаагүй. Бид Засгийн эрх мэдлийг ард түмний гарт атгуулахын төлөө ажилласан. Мөн байгалийн баялгийг ард түмэндээ авч өгөхөөр хуульчилсан. Энэ төслийг ард түмэн шүүмжлэх эрхтэй. Бас засах эрхтэй. Үүнд ямар нэгэн атгаг муу санаа байхгүй" гэв.