Өвлийн хүйтэнд малгайгүй, энгэр задгай, амны хаалтгүй автобусны буудал дээр зогсох Ж.Сүхбаатарыг "жүжигчин сайд" хэмээн иргэд шүүмжлэв

Өвлийн хүйтэнд малгайгүй, энгэр задгай, амны хаалтгүй автобусны буудал дээр зогсох Ж.Сүхбаатарыг "жүжигчин сайд" хэмээн иргэд шүүмжлэв

Энэ жилийн хувьд маш хүйтэн, жиндүү өвөл болж байгаа бол Улаанбаатар хотод нийтийн тээвэр хүрэлцэхгүй, иргэд олон цагаар автобус хүлээж, даарч эрүүл мэндээрээ хохирч байна гэх шүүмжлэл өрнөж байна. Харин саяхан Улаанбаатар хотоос захиалсан БНХАУ-д үйлдвэрлэсэн 30 ширхэг автобус нийслэлийн нийтийн тээвэрт явж эхэлсэн гэх мэдээллийг албаныхан өгч, үүгээрээ тэд бараг л бахархаж буй.

Тэгвэл энэ амралтын өдрүүдэд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын "өвлийн энэ хүйтэнд автобусны буудал дээр толгойдоо малгай өмсөөгүй, гадуур хувцасных нь энгэр задгай, амны хаалтгүй инээмсэглэн, автобус хүлээж байгаа бололтой зургийг иргэд “Жүжигчин сайд” хэмээн шүүмжилж байна.

Учир нь тус гэрэл зургийн цаана орсон иргэд өвлийн хүйтэнд даарахаас сэргийлж битүү хувцас өмссөн байх ажээ. Харин Ж.Сүхбаатарын сайд энэхүү зургаараа 30 автобус Улаанбаатарын нийтийн тээврийн хүрэлцээг бүрэн хангасан гэх санааг илтгэж байгаа бололтой.




“BONUS BOOST” BSB-д

10 цагийн өмнө