НАМЭХ-ны тэргүүнд Д.Сарангэрэлийн нэрийг заалнаас дэвшүүлсэн ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х.Булгантуяаг нэр дэвшүүлэв

НАМЭХ-ны тэргүүнд Д.Сарангэрэлийн нэрийг заалнаас дэвшүүлсэн ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х.Булгантуяаг нэр дэвшүүлэв

Тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны хурал өнөөдөр /2023.01.30/ Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Хуралд 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумын 450 төлөөлөл оролцож буй бөгөөд дүрмээ шинэчлэхээс гадна нэрээ Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо болгон сольж, МАХН-ын гишүүдийг элсүүлэх асуудлыг хэлэлцэж буй юм. 

Яг одоо хуралдаанаар холбооны Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Тус хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Х.Булгантуяаг нэр дэвшүүлээд байгаа юм.

Холбооны одоогийн тэргүүн Д.Сарангэрэл "Би Ерөнхийлөгчөөр улирах, дэд Ерөнхийлөгч болно, Удирдах зөвлөлд орно гэхгүй. Тийм зүйл гаргахгүй. Залуучууд шинэ эрч хүчээр өөрийнхөөрөө ажиллаг. Миний сэтгэлийн мухарт Ерөнхийлөгчөөр үлдэх бодол байхгүй" хэмээн мэдэгдсэн ч заалнаас Хөвсгөл, Дорнод аймгийн төлөөлөгч нар Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлсэн юм.