"Улаанбаатар төмөр зам"-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга П-д яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

"Улаанбаатар төмөр зам"-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга П-д яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас Монгол-Оросын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга П нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Зүүн хараа вагон депогийн инженер Ү, лаборант Т нарт давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.