“Л.Гантөмөрийг АН-ын даргаар сонгосон хурал нь хүчтэй бус” хэмээн С.Эрдэнийн тал УДШ-д ханджээ

“Л.Гантөмөрийг АН-ын даргаар сонгосон хурал нь хүчтэй бус” хэмээн С.Эрдэнийн тал УДШ-д ханджээ

Саяхан АН-ын ҮБХ-ны хурал болж Л.Гантөмөрийг тус намын даргаар тодруулж, Улсын дээд шүүхэд хандсан байдаг. Тэгвэл С.Эрдэнийн талаас тус хурлыг “үгүйсгэж” Улсын дээд шүүхэд ханджээ. Мөн Л.Гүндалай Д.Ганбатыг АН-ын даргаар бүртгэх ажиллагааг хойшлуулж өгнө үү” гэсэн бичгийг тус шүүхэд мөн ирүүлжээ.

Энэ талаар УДШ-ийн албаны мэдээлэлд, “Улсын дээд шүүхэд Ардчилсан намын даргын бүртгэлтэй холбоотой асуудлаар 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр дараах албан бичгүүдийг ирүүлэв.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Д.Эрдэнэсувдаас ирүүлсэн албан бичиг нь “...“Эвлэрлийн” гэх тодотголтой хууль бус үйл ажиллагаанд Үндэсний бодлогын хорооны саналын эрхтэй гишүүдийн 50-аас дээш хувь нь оролцоогүй, Их хурлын төлөөлөгч сонгох үйл ажиллагааг Дотоод сонгуулийн хороо (Д.Алтанхуяг даргатай) зохион байгуулаагүй тул 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Их хурал хүчин төгөлдөр бус” гэсэн агуулгатай байна. Иргэн Л.Гүндалайгаас “...С.Эрдэнийн 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан цахим сонгууль нь хууль бус тул Д.Ганбатын өргөдлийг хуулийн байгууллага шалгаж үнэнийг тогтоотол хүлээн авахгүй байх” агуулгатай албан бичгийг ирүүлсэн” гэж мэдээлжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.