Х.Баттулгын охин Намуун: Бидний гэр бүл Хөгжлийн Банкны зээлтэй холбоогүй. Шүүхэд хандаж нэр хүндээ сэргээлгэнэ

Х.Баттулгын охин Намуун: Бидний гэр бүл Хөгжлийн Банкны зээлтэй холбоогүй. Шүүхэд хандаж нэр хүндээ сэргээлгэнэ

Хөгжлийн Банкны зээлийн асуудлаар хоёр дахь сонсгол ирэх хоёрдугаар сарын сарын 6, 7, 8-ны /2023.02.06,07,08/ өдрүүдэд болно.

Тодруулбал, тус сонсголд 43 гэрчийг дуудах бөгөөд үүний дотор “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Хүлэгт, Баттулгын Намуун, Баттулгын Номин нар байна хэмээн Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр мэдэгдсэн билээ. Тэгвэл уг асуудлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охин Б.Намуун мэдэгдэл гаргажээ. Тэрбээр, "Бидний гэр бүл, үр хүүхэд болон хамаарал бүхий компани Хөгжлийн Банкнаас зээл аваагүй. Нэр хүндэд халдсан тохиолдолд бид шүүхэд хандаж нэр хүндээ сэргээлгэнэ" гэв.