Х.Булгантуяа "би сайд, УИХ-ын гишүүн болсон учир НАМЭХ-ны тэргүүн хийж болно" гэж хэлээд гишүүдийнхээ дургүйцлийг хүргэжээ

Х.Булгантуяа "би сайд, УИХ-ын гишүүн болсон учир НАМЭХ-ны тэргүүн хийж болно" гэж хэлээд гишүүдийнхээ дургүйцлийг хүргэжээ

Тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны хурал өчигдөр /2023.01.30/ Тусгаар тогтнолын ордонд эхэлж, өнөөдөр үргэлжилж байна. Хуралд 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумын 450 төлөөлөл оролцож буй бөгөөд дүрмээ шинэчилж, даргаа сонгосноос гадна нэрээ Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо болгон сольж, МАХН-ын гишүүдийг элсүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм. 

Өчигдөр үдээс өмнө УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны тэргүүнээр хэвээр үлдээх тохироо яригдаж саналаа хайрцагласан байсан. 

Харин үдээс хойш хурлын танхимд Ерөнхий сайд, намын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар ирж Х.Булгантуяаг нэр дэвшүүлсэн байдаг. Үүний дараа заалны уур амьсгал өөрчлөгдөж гишүүд Х.Булгантуяаг дэмжихээр байр, сууриа нэгтгэжээ. Гэхдээ  тус холбооны зарим гишүүд "Д.Сарангэрэлийг чөлөөлж, мэдлэг боловсролтой Х.Булгантуяаг томилох нь зүйтэй" гэх яриаг аль хэдийнээс гаргасан байсан билээ. 

Намын дарга нарын шийдвэр гарсны дараа Д.Сарангэрэл "Би Ерөнхийлөгчөөр улирах, дэд Ерөнхийлөгч болно, Удирдах зөвлөлд орно гэхгүй. Тийм зүйл гаргахгүй. Залуучууд шинэ эрч хүчээр өөрийнхөөрөө ажиллаг. Миний сэтгэлийн мухарт Ерөнхийлөгчөөр үлдэх бодол байхгүй" хэмээн мэдэгдсэн байдаг.  Харин тэргүүнээр шинээр сонгогдсон Х.Булгантуяа "Намайг УИХ-ын гишүүн, сайд биш болохоор НАМЭХ-ны тэргүүнээр сонгодоггүй байсан. Одоо би гишүүн, сайд болсон" гэж ярьсан нь зарим гишүүдийн дургүйцлийг төрүүлжээ. 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө