Монгол Улс авлигын индексээр 180 орноос 116 дугаарт жагссан нь сүүлийн таван жил дэх хамгийн муу үзүүлэлт болов

Монгол Улс авлигын индексээр 180 орноос 116 дугаарт жагссан нь сүүлийн таван жил дэх хамгийн муу үзүүлэлт болов

Берлинд төвтэй олон улсын “Транспаренси Интернэшнл" байгууллагаас 2022 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг өнөөдөр /2023.01.31/ танилцууллаа.

Тодруулбал, 2022 онд Вьетнам, Өмнөд Солонгос, Ангол зэрэг улсууд авлигын түвшингээ бууруулсан бол Монгол Улс анх удаа хоёр оноогоор буурсан үзүүлэлттэй байна. Ингэснээр дэлхийн 180 орноос 116-д жагсжээ.

Авлигын төсөөллийн индексийг 1995 оноос хойш тооцоолон гаргаж эхэлсэн бөгөөд ингэхдээ 3-16 эх сурвалжийг ашигладаг байна.  Хамрагдах улсын тоо жил ирэх тусам нэмэгддэг бөгөөд 2017 оноос хойш тогтвортой өссөөр өдгөө 180 улс хамрагдаж байгаа юм. 

Харин тооцоололд 30-аас доош оноо авбал маш их авлигажсан, 30-дээш 50 оноотой бол авлигын түвшин дундаж, 50-аас дээш авлигын түвшин буурч байна гэж үздэг юм.

Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр 2012 оноос хойш 35-39 оноогоор үнэлэгдсэн бөгөөд сүүлийн гурван онд дараалан хамгийн багаар буюу 35 оноотой үнэлэгдсэн байна.

Монгол Улс сүүлийн долоон жилд:

  • 2015 онд 39
  • 2016 онд 38
  • 2017 онд 36
  • 2018 онд 37
  • 2019 онд 35
  • 2020 онд 35
  • 2021 онд 35 оноо тус тус авч байжээ.

Төрийн байгууллага, төрийн алба хаагч авлигад хамгийн өртөмтгий байгааг дээрх судалгаа харуулжээ.