Ж.Мөнхбат гишүүнийг нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татжээ

Ж.Мөнхбат гишүүнийг нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татжээ

АТГ-аас нүүрсний хэрэгт холбоотойгоор УИХ-ын Д.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын хамаарал бүхий обьектуудад нэгжлэг хийсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг яллагдагчаар татсан байна. Тэрбээр нүүрсний хулгайн хэрэг анх сөхөгдөж байх үед "Би нүүрсний хулгайн хэрэгт холбоогүй" гэх тайлбарыг сэтгүүлчдэд өгч байсан юм. Ямартай ч түүнийг нүүрсний хэрэгт яллагдагчаар татсан гэх мэдээлэл байна.