Нүүрсний хэрэгт холбогдсон К.Айдос нар "өмгөөлөгчөө солих" зэрэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ

Нүүрсний хэрэгт холбогдсон К.Айдос нар "өмгөөлөгчөө солих" зэрэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ

Нүүрс гэх тодотголтой Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан К.Айдос нарт холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд болохоор товлоод байсан.

Тэгвэл тус шүүх хурал гурав дахь удаагаа хойшилжээ. Тодруулбал, нэг шүүгдэгч нь өмгөөлөгчөө солих, нөгөө шүүгдэгч нь өмгөөлөгчөө нь хүнд хагалгаанд орсон гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж авсан байна. Улмаар шүүх хурлыг ирэх гуравдугаар сарын 3-ны өдөр хүртэл хойшлуулжээ. 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч К.Айдосыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт, шүүгдэгч Г.Мэндбаяр, С.Онон, Б.Даваа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан “Хахууль авах” гэмт хэрэгт, шүүгдэгч Л.Балдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлсэн байдаг.