УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг нүүрсний хэрэгт яллагдагчаар татжээ

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг нүүрсний хэрэгт яллагдагчаар татжээ

АТГ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр /2022.12.13/ мэдээлэл хийж, “Нүүрсний” гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа 17 хүний нэрийг зарласан билээ. 

Тодруулбал, “Нүүрсний” гэх хэрэгт Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир, Зам тээврийн сайд асан Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, ЕТГ-ын дарга асан З.Энхболд, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа, Эрхт монгол группийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Эрдэнэс тавантолгой ХК-ийн захирал асан А.Ариунболд, Б.Ганхуяг нарыг “шууд шалгах үндэслэлтэй” гэж үзэн шалгаж байгаа талаар АТГ-аас мэдээлсэн. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг нүүрсний хэрэгт яллагдагчаар татсан талаар эх сурвалж мэдээлэв.

Энэ талаар албаныхан одоогоор тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа юм. Харин УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг яллагагчаар татсан гэдгийг Нийслэлийн прокурорын газраас албан ёсоор зарлаад байгаа.