Монгол Улс авлигын индексээр зургаан байр УХАРЧЭЭ

Монгол Улс авлигын индексээр зургаан байр УХАРЧЭЭ

"Транспэрэнси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас зарладаг авлигын индексээр өнгөрсөн 2022 онд Монгол Улс 180 орноос 33 оноогоор 116-д жагсжээ. 

Энэ талаар "Транспэрэнси Интернэшнл Монгол" байгууллагын тэргүүн Л.Төр-Од "Авлигын төсөөллийн индекс 2022" сэдвээр мэдээлэл хийх үеэр танилцуулав. 

Тэрбээр "Ази номхон далайн улс орнуудаас хоёр улс буюу Шинэ Зеланд, Сингапурт авлигаараа хамгийн бага дүнтэй гарсан. Мөн Вьетнам, Өмнөд Солонгос зэрэг улсад авлигын түвшин буурсан байна. 2022 онд Монгол Улс анх удаа хоёр оноогоор буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, 33 оноогоор 180 орноос 116-д жагссан" гэдгийг тодотголоо.

Ташрамд өгүүлэхэд, 2021 онд манай улс 35 оноогоор 110-д жагсаж байсан аж.




Өнөөдөр бич өдөр

35 минутын өмнө