Туул голоос мөс зөөж, тээвэрлэж байсан зөрчлийг таслан зогсоожээ

Туул голоос мөс зөөж, тээвэрлэж байсан зөрчлийг таслан зогсоожээ

Туул голын сав газрын захиргаа Туул голын мөсөн дээгүүр тээврийн хэрэгслээр зорчих үйл ажиллагааг зогсоох, хяналт тавих ажлыг зохион байгуулж буй.

Энэ үеэр Ривер гарден, Хан хиллс хотхоны ажилтан, албан хаагчид ногоон байгууламжийн хаврын цэнэг усалгаа хийх зорилгоор голоос их хэмжээний мөс (ус) зөөж тээвэрлэж буй зөрчлийг илрүүлжээ. Уг зөрчлийг холбогдох хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.