Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар Н.Учралыг сонгожээ

Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар Н.Учралыг сонгожээ

ЦХХХ-ны сайд Н.Учралыг Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар сонгосон байна. Тэрбээр тус дүүргийн МАН-ын дарга болохоор хоёр жилийн өмнөөс бэлтгэж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус дүүргийн МАН-ын даргаар ажиллаж байсан М.Ганбаатар БОАЖ-ын дэд сайдаар томилогдсон учир ийнхүү Н.Учралыг сонгожээ.  Н.Учрал нь Сонгинохайрхан дүүргээс УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй.

Ташрамд дурдахад, сүүлийн гурван удаагийн УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулсан билээ. 

  • Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга ХЗДХийн сайд Х.Нямбаатар
  • Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатар
  • Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан
  • Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан
  • Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны дарга Засаг дарга Ж.Алдаржавхлан
  • Багахангай дүүргийн намын хорооны дарга С.Эрдэнэбаяр
  • Багануур дүүргийн намын хорооны дарга УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир
  • Налайх дүүргийн МАН-ын хорооны дарга Шадар сайд С.Амарсайхан
  • Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга ЦХХХ-ны сайд Н.Учрал