Ж.Мөнхбат: Би УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ бүрмөсөн татгалзаж байгаа. Парламентад дахиж орж ирэхгүй

Ж.Мөнхбат: Би УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ бүрмөсөн татгалзаж байгаа. Парламентад дахиж орж ирэхгүй

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нарыг “Нүүрсний” хэрэгтэй холбогдуулж АТГ-аас яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Харин өнөөдөр /2023.02.01/ УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтэй байгаа” тухай бичгээ Г.Занданшатарт хүргүүлээд байна. Бид УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас энэ талаар тодруулахад тэрээр, “Надад ямар нэг дарамт шахалт ирээгүй. Би УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ бүрмөсөн татгалзах хүсэлт гаргаж байгаа. Тодруулбал, хуулийн байгууллагад шалгуулж дуусаад УИХ-д дахин орж ирэхгүй” гэлээ.