ШУУРХАЙ: Прокуророос Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг одоогоор УИХ-д хүргүүлээгүй байна

ШУУРХАЙ: Прокуророос Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг одоогоор УИХ-д хүргүүлээгүй байна

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нарыг нүүрсний хэрэгт холбогдуулж, яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Харин өнөөдөр /2023.02.01/ Ж.Мөнхбат гишүүн "УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт"-ээ Г.Занданшатарт хүргүүлж, хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокуророос гаргасан уу гэх асуулт олны анхаарлыг татаж байна. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар одоогоор прокуророос "Дээрх нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлээгүй байгаа аж. Хэрэв яллагдагчаар татсан гишүүдийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах шаардлагатай гэж үзвэл мөрдөх байгууллагын саналыг үндэслэж, прокуророос УИХ-д хүсэлт явуулах боломжтой аж. 




Өнөөдөр хонь өдөр

33 минутын өмнө